Тэтгэврийн ахмадуудын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ
Миний таньдаг маш олон хүн тэтгэвэртэй байна. Тэдний нилээд хэсэг нь хөдөлмөрийн чадвартай. зарим нь маш авъяаслаг. Тэдний тоонд Манай найз олон нөхөд энд орно. Гэтэл тэдэнд атъяас хөдөлмөрт нь тохирсон ажил байхгүй. Ач зээ нараа асрамжлахаас хэтрэхгүй зүгээр өдрийг өнгөрөөж байна. Мэдээж тийм хүмүүс зүгээр суухгүй л дээ. Гэхдээ л тэдний алтан цаг бололцооноосоо үр дүн багатай өнгөрч байна. Ер нь л хаа сайгүй л ийм байна. Манай улс зах зээлийн системд шилжээд 20 гаруй жил болж байхад чөлөөт хөдөлмөрийн зах зээл тэр бүр нээлттэй болж чадахгүй байна. Нэг талаас хүмүүс шинэ нийгэмд зохицож дасах талаар дутагдалтай байгаа ч нөгөө талаас төр, нийгмийн зүгээс боломжтой хүмүүсийг тохирсон хөдөлмөр эрхлүүлэх талаар бага юм хийж байна. Манайд багш сурган хүмүүжүүлэгч нар, эмч сувилагч, эмнэлэгийн ажилтнууд,цэрэг хуулийнхан, хүчний байгууллагынхан , төрийн албан хаагчид зэрэг олон тооны хүмүүс жил бүр тэтгэвэрт гардаг. Энэ хүмүүсийг зүгээр гавъяаны амралтаа эдлэг гээд орхих нь бас л учир дутагдалтай байна. Энэ талаар санал сэтгэгдэлээ солилцоё.
бичлэг
