2013-10-26
аутсорсинг
Аутсорсинг  (Outsouring )

Би энэ тухай нилээд хэдэн жилийн өмнөөс мэдсэн боловч гадаад хэлний мэдлэггүйн эрхээр  цааш явж чадаагүй билээ. Гэвч энэ тухай мэдээллийг хүмүүст  хүргэмээр санагдаад байдаг юм. Ингээд АНУ-д  нэгэн эмэгтэй амьжиргааны эрхээр мөнгө олохоор интернетээр хайлт хийж үзээд томоохон компаниуд өөрсдийн зар сурталчилгаагаа бусдаар хийлгэдэг болохыг мэдэж гэрээрээ уг ажлыг хийж санхүүгийн асуудлаа шийдсэн тухайгаа бичсэн өгүүллийг олж уншсан юм. Гэтэл  2007 онд интернэтээр цацагдсан Аутсорсингийн тухай "olloo.mn" сайт дээр нэг мэдээ гарсан байсныг энд бараг тэр чигээр нь бичихээр шийдлээ.  Ташрамд дурьдахад Энтхэг, БНХАУ болон өөр бусад орнуудад аутсорсингоор сая сая залуучууд  ажил хийж мөнгө олдогийг уншсан билээ. Их хурлын дхрга З.Энхболд ч энэ талаар бүүр хичээл заах хэрэгтэй  гэж ярьж байхыг тлевизээр сонссон билээ. Энэ сэдэвээр интернет дээр маш олон сайтууд байх тул олон үг нуршилгүй  "olloo.mn" ёайт дээр  2007 онд бичсэн өгүүллийг  та бүхэндээ товчлон сонордуулъя.
Сонгодог тодорхойлолтууд

- Байгууллага өөрийн түргэн хугацаанд гүйцтгэх шаардлагатай, өндөр мэргэжил шаардсан  ажлуудыг гадны гүйцэтгэгчийг ашиглан гүйцэтгүүлэх үйл явцыг л аутсорсинг гэж нэрлэж байгаа юм байна. (Филип.А . Лапланте)
- Байгууллага өөрийн хийдэг зарим ажил, үйлчилгээгээ гадны агент буюу бизнесийн байгууллагаар гэрээлэн гүйцэлдүүлэх үйл явцыг аутсорсинг гэх бөгөөд эдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгддэг , эсвэл байгууллагын хувьд шинэ ажлууд байдаг. ( global sourving issues paper)
 Манай улсын хувьд дотоод мэдээллийн технологийн аутсорсингийн хөгжил сул , эмх цэгц муутай, хөгжил удаан байгаа нь гүйцэтгэгч/ чанарт үл итгэх байдал өндөр, ямар ажлыг хэрхэн  / хэрхэн аутсорсинг хийх талаар туршлага бага, гүйцэтгэгч компаниудын чадвар муу, ажлын гүйцэтгэлийг удирдан хянах механизм сул, байгуулага /   хувь хүний мэдээллийн технологийн мэдлэг дутмаг байгаа зэрэг үндсэн шалтгаануудтай холбоотой юм.

Яагаад мэдээллийн технологийн аутсорсинг хийх хэрэгтэй вэ ?
    - Үндсэн мэдээллийн технологийн ажилтныг олноор нь авч ажиллуулахгүйн тулд
    - Мэдээллийн технологи нь бизнесийн технологи болж байгаа учраас
    - Өндөр мэргэжилтэй  IT ажилтныг үе үе авч ажиллуулах шаардлага байгаагаас
    - Зөвхөн ганц өндөр мэргэжилтний эрхшээлд орохгүйн тулд
    - Нууцлалын асуудлыг ажилтнуудад итгэж болохгүй байгаа тул
    - Бизнесээ хурдасгах, хөнгөвчлөх, автоматжуулах, хянах үүднээс
    - салбартаа тэргүүлэгч байхын төлөө
    - үтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зарим боломжоо алдахгүйн тулд
    - Бизнесийн уламжлалт , хоцрогдсон арга барилаасаа салахад
    - Зардал хэмнэх гэж

Өдрийн сонины 2013 оны 11 дүгээр сарын 27-ны дугаарт " Нягтлан бодох бүртгэл"-ийн сэдвээр аутсорсинг хийх талаар бичжээ. Сүүлд сонинг аваад уг өгүүллийг оруулахыг энэ блогтоо оруулахыг бодно.бодно.

Мэдээллийн технологийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд
     - "USI" компани               www.usi.mn
     - Интерактив ХХК            www.intteractive.mn
     - Инженерсофт  ХХК      www.engineersoft.mn
      - Инфокон ХХК               www.infocon.mn
      - СолидСистем ККК     www.solidsistem.mn
      - Интус ХХК                    www.intus.mn
      -.Оргил софт ХХК         www.orgilvoft.vom

      -  Мэдээллийн технологи үндэсний парк
                                              www.itpark.mn
      - Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн холбоо
                                              www.mosa.mn       




Бичсэн: huyagaa | цаг: 07:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax